Тариалалт 10.5 хувиар буурчээ
Энэ онд тариалалт 60.7 мянган га-гаар буюу 10.5 хувиар буурчээ. Үүнийг энэ онд нийт 577.5 мянган га-д тариалалт хийгээд буй балансыг өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулсан тоо аж. Задалвал 2025 онд:
- Улсын хэмжээнд 312.8 мянган га-д үр тариа
- үүнээс 272.8 мянган га-д улаан буудай,
- Түүнчлэн 12.9 мянган га-д төмс,
- 15.9 мянган га-д хүнсний ногоо,
- 87.2 мянган га-д малын тэжээл,
- 148.5 мянган га-д тосны ургамал,
- Нийт 577.5 мянган га-д тариалаад байна.
Урьдчилсан байдлаар
- 276.4 мянган тонн үр тариа,
- Үүнээс 255.5 мянган тонн улаан буудай,
- 88.3 мянган тонн төмс,
- 164.1 мянган тонн хүнсний ногоо,
- 40.7 мянган тонн тосны ургамал,
- 100.5 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.
Ингэснээр хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангах аж.