“The Mongolz” баг EWC 2025 тэмцээнд аваргалж, цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ

eDKIPSGcjTF3cy8Minb0tU
  • Esports World Cup 2025 тэмцээнд Монгол Улсын “The Mongolz” баг аваргалж, цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. 
  • “The Mongolz” баг аваргын төлөө Туркийн “Aurora Gaming” багтай хүч сорьж, 3:0-оор илт давуу ялалт байгууллаа.
  • Тус багийн гишүүн М.Содбаяр “Techno4k” тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор тодорсон байна.

Esports World Cup 2025 тэмцээнд Монгол Улсын “The Mongolz” баг аваргалж, цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. 

Цахим спортын Counter Strike 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах Esports World Cup 2025
тэмцээнд Монгол Улсын “The Mongolz” баг аваргалж, цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Дэлхийн өндөр чансаатай багууд өрсөлдөж буй тус тэмцээн Саудын Арабын Эр-Риад хотноо болж
өндөрлөлөө. 1 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 “The Mongolz” баг аваргын
төлөө Туркийн “Aurora Gaming” багтай хүч сорьж, 3:0-оор илт давуу ялалт байгууллаа.
Тус багийн Гишүүн М.Содбаяр “Techno4k” тэмцээний МР буюу шилдэг тоглогчоор тодорсон байна.
Esports World Cup 2025 тэмцээний нэгдүгээр байр “The MongolZ” баг 500,000 ам.долларын эзэд
болж, хоёрдугаар байрт “Aurora Gaming” баг шалгарч, 230,000 ам.долларыг хүртлээ.

About Author