Сүхбаатарт амьдрахаар очсон иргэдийг гадуурхаж хашаа байшинд нь халдсан гэх мэдээлэл худал

0

Орон нутагт ажиллаж, амьдрахаар очсон иргэдийг гадуураж машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тодруулбал Сүхбаатарт аймгийн Дарьганга суманд ажиллаж, амьдрахаар очсон иргэдийн машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус гомдлыг шалгахад Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж, суурьшин амьдарсан иргэд биш болох нь тогтоогдсон байна. Харин тус сумын харьяалалтай хоёр иргэний өмч байжээ. Гэрийн эзэд гадаадад ажиллахаар удаан хугацаагаар явж, хашаа, байшингаа эзэнгүй орхисон хугацаанд гэмт этгээдүүд ийнхүү халджээ.

Орон нутагт ажиллаж, амьдрахаар очсон хотын иргэдийг гадуурхлаа хэмээн цахим орчинд тус мэдээлэл тархсан ч дээрх үйлдэл нь гадуурхлын улмаас үйлдэгдээгүй юм байна. Тус хэргийг харьяа сумын цагдаагийн хэсгээс үргэлжлүүлэн шалгаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *