УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчидтэй уулзаж, ардчиллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

byamb

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Конрад-Аденауэр сангийн Олон улсын хамтын ажиллагааны тэргүүн Др Герхард Валерс, Монгол дахь сангийн төлөөлөгч Виктор Франк нартай ардчиллыг бэхжүүлэх хэтийн зорилт сорилт, олон улсын нөхцөл байдлын талаар яриа өрнүүлэн санал солилцлоо.

Мөн Монгол, ХБНГУ-ын эрчим хүчний салбарын ирээдүй, хамтын ажиллагаа, уул уурхайн баялаг ихтэй орнуудын парламентийн гишүүд хоорондын туршлага солилцох үйл явцыг идэвжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Ардчилал, зах зээлийн эдийн засгийн үндсэн мэдлэгийг олгох зорилготой улс төрийн сан болох Конрад-Аденауэр сан нь 1993 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ингэхдээ улс төрийн намуудтай хамтран ажиллах, улс төрийн мэдлэг олгох, залуу боловсон хүчнийг бэлтгэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт сургалт, хөтөлбөр, тэтгэлэг зарладаг билээ.

Эх сурвалж: Ubn.mn

About Author