Нэг хүнд ногдох ДНБ 5033 долларт хүрлээ

0

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5033 доллар хүрчээ.

Тодруулбал, манай улсад сүүлийн 10 жил нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хамгийн дээд талдаа 4657 доллар хүрч байжээ. Тэгвэл 2022 оны эцсийн дүнгээр 5033 доллар хүрсэн байна. Энэхүү хэмжээ нь оны үнээр тооцсон статистик үзүүлэлт аж. Харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон статистик үзүүлэлт нь 4315 доллар байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Бид сүүлийн 10 жил манай нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хамгийн дээд талдаа 4600 доллар хүрч байсан. Тэгвэл сүүлийн үед хэрэгжүүлж буй эдийн засгийг эрүүлжүүлэх, ил тод байлгах, төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах зэрэг тодорхой бодлого хэрэгжүүлсний үр дүнд 5033 доллар хүрлээ. Цаашид бид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээг 10 мянган доллар хүргэж байж хөгжингүй улс орны хэмжээнд хүрнэ. Дагаад боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо сайжирч, хүний хөгжлийн индекс дээшилнэ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *