“Монголын зэвсэгт хүчинд техник, хэрэгсэл нийлүүлэх сонирхолтой” буйгаа Чехийн тал нотолжээ

0

Бүгд Найрамдах Чех улсын гадаад хэргийн сайд Ян Липавскигийн урилгаар манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсад айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг нааштайгаар үнэлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. 

Улмаар эдийн засгийн хамтын ажиллагааны “Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааныг ирэх намар Улаанбаатар хотод хийхээр тогтож, уул уурхайн салбарт голлон анхаарч ажиллана” гэдгээ Чехийн тал мэдэгдсэн байна.

Мөн Чехийн тал энэ онд болох Монгол Улс, АНУ-ын хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” цэргийн сургуулилтад анх удаа ажиглагчаар оролцоно гэдгээ мэдэгдэж, Бүгд Найрамдах Чех улсаас манай улсын зэвсэгт хүчинд техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой буйгаа нотолжээ.

Сонирхуулахад, мөн Монголын Eznis Airways компани ирэх зургадугаар сар /2023.06/-аас эхлэн Прага-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг хийхээр болсон байна. Учир нь Монгол Улс Чехийн жуулчдын визний журмыг цуцалж, шууд нислэгтэй болсноор Монгол, Чехийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн алхам болох ажээ. Мөн 2024 оноос эхлэн монголын оюутнууд Чех улсад тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд очих аж.

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавский нар өчигдөр /2023.05.12/ Прага хотноо хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр Б.Батцэцэг сайд, “Монгол Улс ашигт малтмалын нөөцтэй, чехийн технологийн ачаар хоёр улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой” гэжээ.  Мөн Ардчилалд шилжсэний дараа Чех улс манай гол хөрөнгө оруулагчдын нэг болсон. Тухайлбал, чехүүд Монголд анхны улсын эмнэлгийг барьсан гэсэн байна. 

Харин Чех улсын гадаад хэргийн сайд Ян Липавски,“хоёр орон аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж” буйгаа дурдаад, Монгол, АНУ-ын хамтран жил бүрийн зун хийдэг “Хааны эрэлд” анх удаа ажиглагчдаа илгээнэ гэдгээ нэмж хэлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *