УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо

-27082025-1756263707-953919746-539707818_1604848144974260_1300699782422481378_n

Ардчилсан хүчний холбоо 15 жилийн ойгоо тэмдэглэж, Төрийн ордонд онол, практикийн бага хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр холбооны ерөнхийлөгчөө сонгосон ба УИХ-ын гишүүн Д.Энхтуяаг томилжээ. 

Тэрбээр “Ардчилсан хүчний холбооны бага хурлаар таван эрх чөлөөг нутагшуулахын ач холбогдол, эдийн засгийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын бодлого чиглэлийн талаар хэлэлцэж, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх уриалга гаргасан нь онцлог байлаа.

Ардчиллын үнэт зүйл, шударга ёсны төлөөх тэмцэлд шинэ эрч хүч нэмж, холбооны гишүүдийн итгэл, дэмжлэгээр намайг Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр сонгосныг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Цаашид бид:

  • Эрх чөлөөгөө хамгаалж,
  • Ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж,
  • Авлигагүй, дарангуйлалгүй, шударга нийгмийн төлөө тууштай ажиллах болно.

Бидний зорилго бол зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг хамгаалан үлдээх явдал юм. Итгэл үнэмшил, үзэл санаандаа бат зогсож, хамтдаа тэмцье!” хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ. 

About Author