Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно

Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах сагсан
бөмбөгийн тэмцээн 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 2009 оноос хойш хоёр жил тутамд
явагддаг тус тэмцээнд Азийн шилдэг 16 улсын шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөнө.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) -ны зохион байгуулж буй 16 хүртэлх насны ДАШТ
наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 7-ны хооронд “М банк Arena”-д болох бөгөөд Монгол Улсын
шигшээ баг анх удаагаа оролцох юм.

Монголын баг “С” хэсэгт БНХАУ, БНСУ, Малайзын багуудтай өрсөлдөх бөгөөд БНХАУ гурван
удаа, БНСУ нэг удаа Азийн аварга, цол хүртэж байсан туршлагатай багууд юм.

Зохион байгуулагчдын онцолсноор, тэмцээний шилдэг дөрвөн баг ирэх жил болох 17 хүртэлх
насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах учир энэ удаагийн тэмцээн өндөр
чансаатай болж байна.

About Author