С.Баяр: Үндэсний амин шаардлагыг мэдэрдэг хүн АН-ын дарга болоосой. Монголд маань хэрэгтэй
Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж буй. Хурлаар Нэр дэвшигчдийг бүртгэх хороог байгуулж, мөн өмнөх дарга Лу.Гантөмөрийн огцрох өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Энэ цаг мөчид Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж “АН даргаа сонгох аж. ТВ-ээр олон ярилцлага явна. Хүний эрх, хувийн өмчийг хамгаална, баруун төвийн намын үзэл баримтлал, үнэт зүйлээ сэргээх ёстой гэх зөв зүйтэй зүйл ихэнх нь ярив. Гэвч ганц нэг нь өөрийн намаа өөд татах зорилтоо ярихын оронд өрөөл МАН-ыг муулж харагдана. Манай бүх намд сайн муу, төрийн бодлого ойлгодог, ойлгодоггүй гишүүд бий. Тэрнээс өөдтэйг нь нэг газар, өөдгүйг нь өөр газар цуглуулсан юм байхгүй шиг. Сайн талаараа нэгдэх, зөв бодлого дээрээ нягтрах шаардлага цаашид ч байхаар шинжтэй. Үндэсний амин энэ шаардлагыг мэдэрдэг хүн АН-ын дарга болоосой. Монголд маань хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж:Ubn.mn