Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулж, 105 тэрбум төгрөгөөр арвижуулна

9ff79421-b69f-49e8-9e08-935432e3f585

• Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг
системийн хэмжээнд нөлөө бүхий арилжааны 4 банканд нэг жилийн
хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй мөнгөн хадгаламж хэлбэрээр
байршуулжээ.
• Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны наймдугаар сарын хүү
болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг санд хүлээн аваад байна.
• Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн
орлого олохоор төлөвлөжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл
болох 700 тэрбум төгрөгийг банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулжээ.

Банкуудтай байгуулсан гэрээний дагуу энэ оны наймдугаар сарын хүү болох 8.9
тэрбум төгрөгийн орлогыг санд хүлээн авч, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг
арвижуулсан байна. Үүний өмнө тав, зургаа, долдугаар сарын хүү болох 26.1 тэрбум
төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн хүүгийн
орлого хүлээн авчээ.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд мөнгөн
хадгаламж байршуулах тооцоолльг хийж, Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын
зөвлөлөөр хянуулсан байна. Хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн
хүүгийн орлого олохоор тус газрын мэргэжилтнүүд төлөвлөөд байгаа юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангийн
чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх
зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно
гэж заасан. Үүний дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны долдугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, наймдугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан байдаг байна.

Эх сурвалж: CNBC

About Author