А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна

image-4a5fd207-e41a-4560-bf56-4091ea8dbf9e

НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг
сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм.
Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа. Түүний өгсөн
мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэе.

ЭШЛЭЛ 1

Нийслэлийн хэмжээнд нийт 17 сургууль, 22 цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Засгийн газраас өгсөн үүрэг даалагврын дагуу 14 тэрбум төгрөгийг сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмжид зарцуулж байгаа юм.

ЭШЛЭЛ 2

Гэтэл өнөөдрийн байдлаар шинээр орсон сургууль, цэцэрлэгүүдийн 33 анги, 9 цэцэрлэгийн анги нь сандал, ширээгүй байна. Үүнээс шалтгаалаад 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадаагүй нөхцөл байдал үүссэн. 

ЭШЛЭЛ 3

Сандал ширээ байхгүйгээс болоод нэг сандал дээр 3 хүүхэд сууж байна. Үүний нэг жишээ болох 161 дүгээр сургууль дээр бид ажиллаж байна. 14 тэрбум төгрөгийн санхүүжилт хэзээ газар дээрээ буух юм бэ. 

ЭШЛЭЛ 4

Боловсролын яам ширээ сандалны асуудлыг шийдэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Есдүгээр сарын нэгэн өнгөрчихсөн болохоор галтай сэдэв өнгөрчихсөн гээд тоохгүй байх шиг байна. 

ЭШЛЭЛ 5

Боловсролын яам өөрсдийн хүмүүсээрээ дарга цэрэгээ томилсон. Тийм байж дараа нь нийслэлээс мэдээлэл өгөөгүй гэдэг зүйлийг яриад сууж байгаа нь утгагүй хэрэг. 

About Author