Ачааны автомашинууд мөргөлдөж, нэг хүн бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
Өмнөговь аймаг, Ханбогд сум Жавхлант баг ачааны 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины бүхээг дотроо хавчуулагдсан тухай дуудлага энэ сарын 9-ний өдрийн 04:56 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход ачааны автомашины бүхээгт жолооч О /35 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ