ГХЯ: Балба Улсад Монгол Улсын зургаан иргэн байгаагийн хоёр нь шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хүүхэд байна
Балбад нийгмийн сүлжээний хориг, авлига, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаглал, шударга бус байдал, залуусын ажилгүйдэл зэрэг асуудлыг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр 22 хүн нас барж, олон зуун хүн шархдаад байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дүнд нийгмийн сүлжээний хоригийг цуцалж, Ерөнхий сайд огцорсон ч үймээн газар авч, нийслэл Катмандуд цэрэг гарган хэв журмыг сахиулж байна.
Одоогоор Балба Улсад Монгол Улсын дөрвөн иргэн байгаа гэх мэдээлэл өглөө. Дели дэх ЭСЯ тухайн иргэдтэй холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.
Бүгд зочид буудалдаа аюулгүй, хоол хүнсний хангамж тасраагүй Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байна.
Нэмэгдэж ирсэн мэдээллээр шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр хүүхэд байгаа бөгөөд хариуцсан багштай нь тогтмол холбоотой ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.