ТЦА: Автомашингүй өдрийн бүсчлэлээс гадна сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

Г.Отгонтамир Зам тээврийн ослын уршгийг ойлгуулах хүний сэтгэлд хүрсэн бүтээл туурвиасай гэж хүсэж байна_l

“Автомашингүй өдөр” арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: “Автомашингүй өдөр өглөөний 07 цагаас оройны 18 цагийн хооронд хязгаарлалт хийгдэнэ. 

Тухайн өдөр хязгаарлалтын бүс рүү суррон, цахилгаан скүүтэр, мопед зэргийг нэвтрүүлэхгүй. Автомашингүй өдрийн бүсчлэлээс бусад төрлийн зам дээр улсын дугаарын сүүлчийн оронгоор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалт үйлчилнэ. 

Есдүгээр сарын 13-ны өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно” гэлээ.

About Author