Толгойтод задгай спорт цогцолборыг ашиглалтад орууллаа

68c2903d4d6f1

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгчээ.

2.1 га талбай бүхий тус цогцолбор нь хөл бөмбөг, 3х3 болон 5х5 сагсан бөмбөг, газрын теннисний хоёр талбайтайгаас гадна зургаан эгнээтэй гүйлтийн тартан замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоом болон бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгажээ.

Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Аглут” компани гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

About Author