Таны цалинг нэмэгдүүлэх 11 ур чадвар
-2030 он гэхэд хөдөлмөрийн зах зээлд их сургуулийн диплом шаардлагагүй болох ажээ.
Ажил олгогчид технологийн хурдацтай өөрчлөлтийн үед үүнээс үүсэх тодорхой бус байдалд даруй дасан зохицох, хөрвөх чадвар өндөртэй хүмүүсийг хайдаг.
Ажил олгогчид хүн төвтэй чадваруудад илүү ач холбогдол өгөх болно.
-Resume Now платформоос таны цалинг нэмэгдүүлэх 11 чадварыг онцолж байна.
2030 он гэхэд хөдөлмөрийн зах зээлд их сургуулийн диплом шаардлагагүй болох төлөвтэйг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
-Хүмүүс бүтээлч сэтгэлгээ, хиймэл оюун ухаан ашиглах, өөрийгөө танин мэдэх зэрэг чадварыг хөгжүүлснээр өндөр цалинтай ажилд орох боломжтой.
Дэлхийн эдийн засгийн форумын ирээдүйн ажлын байрны судалгаа болон Burning Glass хүрээлэнгийн хиймэл оюун ухаанд суурилсан “Resume Now” платформ нь ойрын таван жилд эрэлттэй болох ажлын байрны чадваруудыг тодорхойлжээ.
“Resume Now” платформын карьер шинжээч Кейт Спенсерийн өгүүлснээр судалгааны үр дүн “Ирээдүйд ажилд орохын тулд их сургуулийн диплом шаардлагагүй болно” гэдгийг харуулж байна.
Resume Now платформоос таны цалинг нэмэгдүүлэх 11 чадварыг онцолж байна.
1.Хиймэл оюун ухаан ба их өгөгдөл
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 90%
Шилдэг сургалт: Өгөгдлийн шинжилгээнд зориулсан бүтэцлэгдсэн асуулгын хэл /SQL/ (Udemy)
2.Тоон бичиг үсгийн мэдлэг
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 69%
Шилдэг сургалт: Үндсэн ур чадвар ба хөгжүүлэх мэдлэг (IBM)
3.Тэсвэр тэвчээр, уян хатан байдал, дасан зохицох чадвар
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 68%
Шилдэг сургалт: Уян хатан удирдлага (eCornell)
4.Бүтээлч сэтгэлгээ
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 68%
Шилдэг сургалт: Бизнесийн инноваци (Ideo U)
5.Манлайлах чадвар
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 65%
Шилдэг сургалт: Эмэгтэйчүүд ба манлайлал: Эерэг өөрчлөлтөд хөтлөх нь (Case Western Reserve University; Coursera)
6.Аналитик сэтгэлгээ
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 60%
Шилдэг сургалт: Мэргэжлийн аналитик сэтгэлгээний чадвар (University of California, Davis; Coursera)
7.Сониуч зан ба суралцах эрмэлзэл
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 57%
Шилдэг сургалт: Өсөлтийн сэтгэлгээ (University of California, Davis; Coursera)
8.Эмпати болон сонсох чадвар
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 54%
Шилдэг сургалт: Ажлын байрны сэтгэл зүйн мэдлэг (Udemy)
9.Ажилтнаа сургах болон хөгжүүлэх чадвар
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 54%
Шилдэг сургалт: Авьяасын менежмент (ATD)
10.Системийн сэтгэлгээ
2030 он хүртэлх цалингийн өсөлт: 52%
Шилдэг сургалт: Нийгмийн эрүүл мэнд дэх системийн сэтгэлгээ (Johns Hopkins University, Coursera)
11.Өөрийгөө танин мэдэх болон бусдад урам зориг өгөх чадвар
2030 он хүртэлх өсөлт: 50%
Шилдэг сургалт: Зан чанарын тодорхойлолт
Техник, технологийн ур чадвар хурдацтай өсөж буй ч ажил олгогчид хүн төвтэй чадваруудад илүү ач холбогдол өгсөөр байна хэмээн Спенсер үзжээ.
Ажил олгогчдын технологийн хурдацтай өөрчлөлт явагдаж байгаа эрин үед үүнээс үүсэх тодорхой бус байдалд даруй дасан зохицох, хөрвөх чадвар өндөртэй хүмүүсийг хайсаар байгааг Спенсер онцолжээ.