Эрдэнэс Тавантолгойн онцгой дэглэмийн үр дүн: Борлуулалт, экспорт огцом өсөв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг ажиллуулж эхэлсэн.
Энэ хугацаанд компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэр болон экспортын үзүүлэлтүүд огцом өссөн байна.
Долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өсчээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг ажиллуулж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газар 2025 оны долдугаар сарын 9-нд гаргасан 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэр болон экспортын үзүүлэлтүүд огцом өссөн талаар Засгийн газрын төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээллээ.
2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар бүр дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосны дараа буюу долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өссөн байна.
Наймдугаар сард биржээр 26 удаагийн дуудлага худалдаагаар 116.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.1 сая тонн нүүрс арилжаалж, биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж өмнөх сараас хоёр дахин нэмэгджээ. Мөн тээврийн үйл ажиллагааг оновчлох замаар худалдан борлуулсан нүүрсийг хүргэх хугацаа 2-3 дахин богиноссон байна. 2023-2024 онд байгуулсан боловч хэрэгжилт нь зогссон байсан 29 гэрээний 11-ийг сэргээн хэрэгжүүлж эхлэв.