Н.Энхбаяр: Б.Дэлгэрсайхан сайдыг яаралтай огцруулах ёстой
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр /2025.09.11/ хэвлэлийн хурал хийж, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг огцрох ёстой хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны хувьд алдагдалтай, өрийн дарамт болохуйц “Нүүрс худалдаалах гэрээ” гэгчийг байгуулсан байна.
Гэрээгээр нэг тонн коксжих нүүрсийг биржийн үнээс 40 гаруй ам.доллараар илүү хямдхан үнээр худалдахаар болсон байна. Ингэснээр уг гэрээ хэрэгжих хугацаанд Монголын тал 10 тэрбум ам.доллар буюу 35 их наяд төгрөгийн алдагдалтай худалдаа хийхээр боллоо. Үүнийгээ Засгийн газар засах ёстой. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцож, яаралтай огруулах ёстой” гэлээ.
Эх сурвалж:Zuv.mn