Шахмал түлшийг “Hotula” аппликейшнээр борлуулна

QtDYUAwOAA9alXsm2LKs4TylpQ1Ae5cYmxiC0rqR

2025-2026 оны халаалтын улиралд шахмал түлшийг “Hotula” цогц аппликейшнээр борлуулна. Үүнтэй
холбогдуулан нийслэлийн 7 дүүргийн 400 цэгийн гэрээт борлуулагчдад “Hotula” аппликейшныг
танилцуулж, таниулах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү систем нь захиалга баталгаажуулалт,
нөөцийн хяналт, санхүүгийн бүртгэл, чанар ба аюулгүй байдлын мэдээллийг нэгтгэж, борлуулалтын
өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх давуу талтай гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.

About Author