Цэцээ гүний оргилоос буух замдаа төөрсөн 56 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

e3d474b36f9b313b7cc5307e57628d7b

Цэцээ гүний оргилоос буух замдаа төөрсөн эрэгтэйг олжээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д нь Богдхан-Уулын “Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 21:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, иргэн Д /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 12-ны өдрийн 01:29 цагт “Манзуширийн хийд” гэдэг газраас хойд зүгт 3 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

About Author