БОКСЫН ДАШТ: А.Баттулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

547961431_1086832096986164_5781714431481878006_n

Их Британийн Ливерпүүл хотноо 2025 оны 9 сарын 4–14-ний өдрүүдэд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын залуу тамирчин, “Алдар” спорт хорооны боксчин Алдархишигийн Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд амжилттай оролцож мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.

Тэрээр финалын шатанд Казакстаны туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдан өрсөлдөж мөнгөн медаль хүртэв. Анхныхаа дэлхийн аваргад хүч үзсэн залуу боксчин ийнхүү Монголын боксын түүхэнд шинэ өнгө төрхийг авчирлаа.

About Author