Л. Алтанцэцэг Боксын ДАШТ -с хүрэл медаль хүртлээ
ОУХМ Л.Алтанцэцэг Их Британи улсын Ливерпүүл хотод 9-р сарын 4- 14-ний хооронд зохион байгуулагдсан Боксын ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Түүний хувьд тэмцээний эхний тоглолтыг Туркийн тамирчин Cagirir Ayse-г 5:0 харьцаатай ялж шөвгийн наймд Японы тамирчин Shinohara Hikuru-г мөн 5:0 харьцаатай хожил байгуулсанаар хагас шигшээд шалгарав. Харин хагас шигшээд Энэтхэгийн тамирчин Minakshi Minakshi-тай тулалдаж 5:0 харьцаатай ялагдсан. Үүгээр тэмцээнээ өндөрлүүлж Боксын ДАШТ-с хүрэл медаль хүртлээ.