Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан бямба гарагт болно
Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд
зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдааны тов энэ сарын 13-ны өдөр
хэмээн зарлагдаад байлаа. Гэвч тухайн өдөр нь “Автомашингүй өдөр”-тэй давхацсан учир хамтран
зохион байгуулагч “Нутгийн Буян Групп” ХХК-ийн хүсэлтээр 2025 оны 09-р сарын 20-ны өдрийн 13.00
цагт болгон өөрчилсөн юм. Энэ дагуу барилдаан бямба гарагт болно.