Б.Жавхлан: Төсөв алдагдалгүй байх ёстой гэх попролтын өмнө бууж өгөөд, эдийн засгийн өсөлтөөсөө ухрах ёсгүй
Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Манайх шиг уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улсын хувьд 2026 оны төлөвлөлт дээр бил маш болгоомжтой хандах ёстой. Ялангуяа орлого талдаа.
2026 оны төсвийн хүрээний хязгаар маань аль таван сард батлагдсан. 33.4 их наяд төгрөгийн орлого зарлага тэнцүү алдагдалгүй байх ёстой гэж баталсан. Гэтэл ирэх оны орлогыг тооцоолбоос бид нэлээн хашир хамгийн муу байдлаар орлогоо тооцоолж байгаа.
Тэгвэл одоо 33.5 их наядын орлогоос 1.9 их наядын орлого буурах нь гэж тооцоолсон. Зардлын хувьд хүрээнийхээ сууринаас 500 тэрбум төгрөгөөр зардлаа бууруулсан. Нөгөө хөгжлийн төлөвлөгөөнд орсон урсгал зардлаа 24 хувьд барина.
Зээлийн ашиглалтын 1.3 их наяд дээр бидний олон жил хүлээж байгаа манай эдийн засгийн тэргүүлэх мега төслүүд болчихсон байгаа төслүүд байгаа. Үүн дотор хамгийн эхлээд нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нийслэлийн цэвэрлэх байгууламж, 17 эмнэлэг, 10 аймгийн дулааны станц гэх мэт том мега төслүүдийн зээлийн ашиглалтаас бүрдэж байгаа дүн байхгүй юу.
Энэ зээлүүд маань өөрөө гадаад эх үүсвэртэйгээ доллартойгоо ороод ирнэ. Төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт авчрахгүй, төрийн сан дээр сөрөг дарамт авчрахгүй өөрийн эх үүсвэртэй ийм зээлийн ашиглалтууд байгаа юм.
Бид эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангасан төсөв өргөн барьсан. Төсөв алдагдалгүй байх ёстой гэх попролтын өмнө бууж өгөөд, эдийн засгийн өсөлтөөсөө ухрах ёсгүй” гэлээ.