Гавж Д.Нямсамбуу: Шашин оршин тогтнохын тулд мөнгө хэрэгтэй. Гандангийн касс гайхах зүйл огт биш
Гандантэгчэнлин хийд касс ажиллуулж, дотооддоо хэд хэдэн шинэчлэлийн ажил хийсэн. Үүнийг зарим иргэд хүмүүсийн мухар сүсгийг ашиглаж бизнес хийлээ хэмээн шүүмжлүүлэх болоод буй.
Тэгвэл эл асуудлаар гавж Д.Нямсамбуу өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Ганданд касс ажиллаж байна, шашин бизнес болж гэх. Тэгвэл бүх их сургууль төлбөртэй тул шинжлэх ухаан мөн бизнес хэрэг үү, хэсэг хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл гэж үү. Хэдий хавьгүй эрхэм зорилготой ч, шинжлэх ухаан ч тэр алив шашин ч тэр оршин тогтнохын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. Гайхах зүйл огт биш” гэжээ.