С.Энхболд: Намайг ажлаас чөлөөлснөө Ж.Чинбүрэн сайд албан байдлаар мэдэгдээгүй байна
ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг чөлөөлж, дараагийн хүнийг сонгон шалгаруулахаар болсон талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025-09-17/-нд мэдэгдлээ.
Тухайлбал, “Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг үүрэгт ажлаас нь огцруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Дараагийн томилгоог сонгон шалгаруулалтаар хийнэ” гэв.
Энэ талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодруулахад “Ажлаас минь чөлөөлж буйг сая сайдын мэдэгдлээс л мэдлээ. Надад одоогоор албан байдлаар мэдэгдсэн зүйл байхгүй. Мөн ЭМДС дээр яриад байгаа зүйл нь үндэслэлгүй” хэмээсэн юм.
Эх сурвалж:Eguur.mn