Г.Дашням: Спорт бол миний салбар мөн
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хийлээ. Үүнтэй холбогдуулан бид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад Г.Дашнямаас зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр,” Би дөнгөж сая Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдадар томилогдлоо. Энэ хариуцлагатай ажлыг авсандаа их баяртай байна. Би өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэж бодож байна.
Спорт бол миний салбар мөн. Би энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Туршлага байгаа, хийх зүйл их байна. Намайг дэд сайдаар томилоход бих их баяртай байсан. Яагаад гэхээр би цалингаас нь илүү ажилд нь дуртай байгаа учраас энд ажиллах гэж байна.
Өнөөдөр спорт аялал жуулчлал уул уурхайгаас илүүү мөнгө хийх боломжтой салбар шүү дээ. Би амьдралынхаа 60 хувийг гадаадад өнгөрөөсөн. Зөндөө олон танилууд байна. Энэ танилуудаа ч авчирч Монголыг дэлхийтэй ойрхон байлгамаар байна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1NvHm6ea82