Хүүкийг хүчгүй мэт харагдуулах ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭ олсон уу?
Д.Амарбаясгалан, Л.Оюунэрдэнэ нар хүчтэй байхдаа бүрдүүлсэн бага хурал МАН-ын даргын асуудлыг шийдэх гэж байгаа учраас Ерөнхийлөгч бууж өгч байгаа мэтээр мессеж тараагаад эхэллээ. Гэхдээ яаж ч харсан бодит байдал дээр бол тийм биш байна. Д.Амарбаясгалан дарга чичирсэн хэвээр төсвийг гацаа барьцаал гэсэн даалгавар авсан хармааны хэдэн гишүүд нь эх орон элгэн түмэндээ хайр зарлаж эвий минь эпотекийнх нь зээлийг олгочих юмсан яагаад олгохгүй байгаа юм гэж ерөнхий сайд руугаа агсарч, багш нарынхаа цалинг нэммээр байна, тэтгэвэрээ ялгаварлалгүй нэмье хэмээн уянгалж, багш нар, тэтгэвэрийн хэдэн хөгшчүүлийг зүгээр л нэг засгийн газрыг шантаажлах хэрэгсэл болгож буйг анзаарч анхаарах ёстой. Тэд энэ бүхнээс улс төрийн ашиг хонжоо л хайж буй.
Төр засаг тогтвортой байх нь ард иргэдэд л ашиг тустай. Д.Амарбаясгалан, Л.Оюунэрдэнэ нар МАН-ын бага хурлыг үнэхээр атгачихсан юм бол Л.Оюунэрдэнэ яагаад огцров, МАН-ын бага хурлын гишүүдийнх нь 3/2 нь яагаад Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар сонгох болов, бага хурлаа базчихсан хүмүүс хурлаа зарлаад түргэхэн шиг тамгаа шилжүүлээд авчихгүй яагаад нийгмийн тархийг айдас хүйдэс, уур хилэнгээр угаах гэж улайран зүтгэв гээд олон асуултанд хариулах хэрэгтэй болно.
У.Хүрэлсүх “Д.Амарбаясгаланг ерөнхий сайд болгоё. Харин чи намайг айлгаагүй гэж мэдэгдэл хий” гэж уулзсан ухааны юм сэвж байгаа нь бодит байдалтай нэг л нийцэхгүй байна.Ерөнхийлөгчийг дарангуйлагч болгож харагдуулах гэсэн тоглолт нь хэрээс хэтэрч “Намын даргын өрсөлдөөнөөс боль. Болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн гээд “Өдрийн сонин”-д гаргуулчихсан чинь 1-р хүний өрөөнд дуудагдаж яагаад худал мэдээлэл тараад байгаагаар тайлбар өгөх хэрэгтэй болсон байх. Тэгээд өнөөх нь би ийм мэдээлэл тараагаагүй гээд мэдээлэл тараасан субьектийг ч тодорхой зааж “Гуравдагч, дөрөвдөгч” этгээд хэмээн тодорхойлсон.
Ер нь хамгийн их чичирч байгаа тэр хүн хамгийн их сандарч хүчгүйдэж байна гэсэн үг.
Өндөр дээрээс унасан уналтынхаа эргэлтийн цэгийг нэг л олохгүй байна даа…
Эх сурвалж: Newspress.mn