Т.Энхжин чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

blobid1758179597582-68cbb10c5d797

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга Эллен Килтийг 4:2-оор ялсанаар хүрэл медаль хүртлээ.

“Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн гурав дахь медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 82 дахь медаль, 46 дахь хүрэл медаль болов.

About Author