Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

9b3536e0d2e01ad2f77176dac234c76b

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 19, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.


2025 оны 09-р сарын 18-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 5-10 хэмийн хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2025 оны 09-р сарын 20-ноос 09-р сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

About Author