Хилчдэд эрүүл мэндийн үзлэг хийх эмч нарын баг замдаа гарлаа

549901940_1321352506021905_4744808317586808259_n

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлгийн дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй баг нийт 25 хоногийн хугацаатай Увс, Завхан аймгийн хилийн цэргийн … дугаар ангиудад үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр замдаа гаржээ.

 Тус “Хилийн үзлэгийн бүлэг” -ийг эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын их эмч, хошууч Д.Сэргэлэн ахалж байгаа бөгөөд дотор, мэс засал, мэдрэлийн үзлэг хийх юм байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Н.Одонгуа эмч нарт “Аянд замдаа сааталгүй явж, эх орны дархан хилийн манаанд зогсдог хилчдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах” үүрэг өгсөн байна.

About Author