Өвөр Монголын соёлын долоо хоног Улаанбаатар хотод болж байна

cab26919d2a9c0f088eb1d29ca68210b


БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны соёлын арга хэмжээний долоо хоног Улаанбаатар хотод эхэллээ.

Тус арга хэмжээ нь энэ мягмар гарагт нээлтээ хийсэн ба баасан гараг хүртэл үргэлжлэх гэнэ. Арга хэмжээгээрээ хоёр орны ард түмний харилцаа, ойлголцлыг гүнзгийрүүлж, уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, хамтын ирээдүй бүхий Хятад–Монголын хамтын нийгэмлэгийг бий болгоход анхаарч байгаа юм байна.

Энэ жилийн хөтөлбөрт үзэсгэлэн, тоглолт, ном хэвлэлийн солилцоо, хятадын бичгийн уралдаан, уламжлалт монгол эмчилгээний зөвлөгөө, кино үзлэг зэрэг үйл ажиллагаа багтжээ.

About Author