ЦЕГ: Алга болсон хүүгийн зургийг есдүгээр сарын 01-ний өдөр авхуулсан зураг гэж өгсөн
Хөвсгөл аймагт сураггүй алга болсон 2 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Цагдаагийн газраас эрэн сурвалжилж буй хүүхдийн зургийг олон жилийн өмнөх алга болсон хүүхдийн зураг байна хэмээн олон нийт шүүмжлээд буй. Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ: “Хүүгийн эцэг эхээс 09 сарын 01-ний өдөр авхуулсан зураг гэж өгсөн” гэлээ.