Ц.Загиржүсэм: Халзан бүрэгтэйг эсэргүүцэж буй иргэд ямар нэгэн ашиг сонирхол байж магадгүй

18ad7b20001ac42cdf77d806534000fe

Халзан бүрэгтэйн төсөлтэй холбоотой сонсголд оролцож буй иргэний байр суурийг тодрууллаа. 

Ц.Загиржүсэм: ” Ховдын иргэд Халзан бүрэгтэйг хоргүй бол ашиглахыг дэмжиж байгаа. Байгалийнхаа баялгийг хүртэх эрхтэй гэж байсан. 

Би нутгийн иргэдтэй уулзаад зарим хүмүүс нь яагаад эсэргүүцээд байгааг асуусан. Гэтэл эд нар мөнгө л салгах санаатай байгаа юм гэсэн. Яг уулзаж ярилцъя гэхээр надаас дөлөөд байдаг. 

Хүмүүс намайг энэ төслөөс мөнгө аваад ингээд байна гэж бодож байх шиг байна. Тийм зүйл байхгүй ээ. 

Би бас төслийн хүмүүстэй уулзсан. Та нар яагаад иргэдэд мэдээлэл өгөхгүй байгаа юм гэхэд сум юм уу баг дээр нь мэдээлэл хийнэ гээд очихоор хэн ч ирдэггүй гэдэг” гэлээ.

Эх сурвалж:Zuv.mn

About Author