Г.Занданшатар: Аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнесийг дэмжиж, экспортлогч улс болох шаардлагатай

0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэгийг зохион байгуулж буй билээ. Цуврал хэлэлцүүлгийн хүрээд Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Эдийн засгийн байнгын хороо, “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгиийг өнөөдөр (2023.05.16) Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын зүгээс Япон улсын хөгжлийн загвар, ази маягийн эдийн засаг, засаглалын тогтолцооны сайн жишгийг судлах зорилгоор “Япон лугаа адил хөгжье” уриалгыг гаргаад байгаа юм. Энэ хүрээнд цуврал хэлэлцүүлгүүд өрнөсөөр байгаа юм. Өмнө нь Япон Улсын хүмүүнлэгийн боловсрол, Аж үйлдвэржилт ба Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг, Төсвийн хөрөнгө оруулалтын стандарт, Төрийн албаны тогтолцоо зэрэг 5 сэдвээр цуврал хэлэлцүүлгийг “Жайка” олон улсын байгууллагатай хамтран өрнүүлсэн бол Өнөөдрийн хэлэлцүүлэг “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэр” гэсэн сэдвийн хүрээнд өрнөж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар

Японы нийт аж үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэр бөгөөд нийт ажил эрхлэдэг иргэдийн 70 орчим хувь нь энд ажилладаг байна. Орон нутаг дахь ажлын байрыг бий болгоход дээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ талаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дурдаж байсан юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки

“ЖАЙКА” Олон улсын байгууллагын монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи

Улсын Их Хурлаас 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжийн цар хүрээ, ангилал, төрийн зохицуулалт, дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг кластерээр хөгжүүлэх, томоохон үйлдвэр дагасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал байгаа юм. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг чухал. Энэ зорилгоор байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн засаглалыг сайжруулах, зээлийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр олон улсын сайн жишгийг судлан хэрэгжүүлэх шаардлага үүсээд буй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *