О.Батнайрамдал: Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой

батнайрамдал

РЕФОРМ ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг урьж ярилцлаа. 

Тэрбээр УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж буй.

Оюутолгойн төсөл хэрэгжихтэй холбоотойгоор томоохон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж, 6.1 тэрбум долларын зээлийг “Рио тинто”-гоос 11.1 хувийн хүүтэй авсан байдаг. Тус компани олон улсын зах зээлээс баг хүүтэй мөнгө босгож, Оюутолгойд өндөр хүүгээр өгч байгаа нь манай улсад ихээхэн хохирол учруулж байгаа юм.

Тиймээс түүнтэй 12 тэрбум ам.долларын өр үүсгээд буй Оюутолгойн зээлийн гэрээний ХҮҮГ бууруулах боломжтой юу?

 Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 32 хувийг эзэмшдэг компанийн асуудлыг хэрхэх вэ?
-Рио тинто, Онтрэ гоулд компаниуд яагаад Монголын Засгийн газрын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийв?
Төмөр замын хил холболтын гэрээ хэдэн арван их наядын алдагдалтай гэрээ юу?
 Зэсийн АМНАТ-ыг бууруулах ёстой юу?
МАН-ын дараагийн дарга хэн болох вэ зэрэг цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

Эх сурвалж: Zuv.mn

About Author