АНХААР: Богдхан ууланд буга хүн рүү дайрч байна гэх гомдол ихэсжээ

Сүүлийн өдрүүдэд “буга хүнрүү дайрч байна” гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байна.
Жил бүрийн 9,10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг. Энэ үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтадруу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.
Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа