БНН-ын дарга Б.Жаргалсайхан МАН-ын дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэв

175913207868da39ae4a40e

       

МАН-ын дарга Д.Амарбаясгаланд улс төрийн намуудын лидерүүд баяр хүргэж амжилт хүргэсэн постууд цахим ертөнцөд түгж байна. ХҮН намынхан өчигдөр хамгийн түрүүнд баяр хүргэсэн бол БНН-ын дарга Б.Жаргалсайхан өнөөдөр “Өнөө цагийн Монголын улс төр зөвхөн дотоодын намын өрсөлдөөнөөр хэмжигдэхгүй, дэлхийн улс төрийн гол тоглогчдын дунд уран зөв нүүдэл хийх шаардлага тулгарсан чухал цаг үе билээ. Геополитикийн том тоглоомын дунд Монголын байр суурь, сонголт, ирээдүйн замналыг тодорхойлох чухал цаг үед хамгийн олон гишүүнтэй, институцийн туршлагатай намыг удирдана гэдэг бол том шалгуур, том хариуцлага.

 Намын дарга нь зөвхөн намынхаа үзэл санаа, бодлогыг хамгаалаад зогсохгүй, улс төрийн соёлын түвшинг дээшлүүлж, ард түмэнд эв нэгдэл, итгэлийг өгч байх учиртай. Гадаад ертөнцөд шинэ хуваагдал, шинэ сорилтууд үүсэж буй цаг үед дотоодын хэрүүлээ хойш тавьж, Монгол төрийн бодлогыг шинээр тодорхойлох тал дээр бүх улс төрийн намууд нэг чигт харах ёстой. Иймд Бүгд Найрамдах Намын даргын хувьд би Монгол Ардын Намын шинэ даргад төрийн уламжлалыг дээдэлж, ард түмний итгэлийг өргөх үйл хэрэгт нь амжилт хүсье. Улс төрийн соёл ахиж, ирээдүй гэрэлтэй байг” гэжээ.

About Author