Г.Төгөлдөр: Д.Амарбаясгалан гишүүдийн 2/3-ын санал авч чадаагүй

1ceba6264438a7c77fe349e9e79f8889

Эх сурвалж: Zuv.mn

МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хүрээнд намын үйл ажиллагаа ил тод байх ёстой талаар зааж өгсөн. Сая болж өнгөрсөн МАН-ын Бага хурал анхнаасаа хууль, эрхзүйн зөрчилтэй явсан.

Эхлээд намын даргын асуудлыг хэлэлцсэн. Энэ үед дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөх асуудал бол нээлттэй шүү” гэдэг агуулгаар ярьсан.

Хурлын процесс дэгээ баталж эхэлдэг. Ингээд зохион байгуулалт, их хурал товлон зарлах асуудал хэлэлцэнэ.

“Орон гарвал…” гэж байгаа. Гэтэл орон гараагүй. Би өргөдлийг нь олж хараагүй. Эндээс зөрчил гарч ирсэн. Ингээд Санал тооллогын комисс байгуулагдсаны дараа намын дарга дахиж гарч ирээд “Намын даргаа өгөхөө илэрхийлж байна аа” гэж хэлчихэж байгаа юм.

Уг нь дарга чөлөөлсөн тогтоолыг би харсан, “Чөлөөлсөн тогтоол”, “Баталсан тогтоол” тусдаа байсан. Гэтэл хурал даргалагч нь нэг тогтоол дээр хамт оруулчихья гэсэн. Эндээс, хэрвээ хүн нь сонгогдвол батална, сонгогдохгүй бол намын дарга хэвээрээ үлдэх ийм л нюанс байгаа.

Хоёрдугаарт, Намын үндсэн дүрэмд Бага хурлаар намын даргыг тодруулахдаа 2/3-ын саналаар” гэж тодорхой заасан. Гэтэл нэг нэр дэвшигч 2/3 санал аваагүй байхад нөгөө нэр дэвшигчийг нь хассан нь ардчиллын зарчим зөрчсөн” гэлээ.

About Author