Улаанбаатар, төвийн ихэнх нутгаар ирэх сарын дунд арав хоногт хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх төлөвтэй байна

v1mv2j_557011908_1203452018478887_7670347611848098927_n_x974

Эх сурвалж:ikon.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ.

Тодруулбал хөрс Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр, Увс, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх нутгаар 10 дугаар сарын cүүлээр 20 см гүнд хөлдөх төлөвтэй байгаа юм байна.

Харин Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дунд арав хоногт хөлдөх төлөвтэй гарчээ.

About Author