Х.Баттулга: Ардчилсан нам арай ч С.Баярцогтыг генсекээр тавихгүй байлгүй дээ

battulga

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын гишүүн Х.Баттулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Та яагаад УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэж, чуулгандаа суухгүй байна вэ?

-УИХ хуралдаад юу хэлэлцээд байгаа юм бэ. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр ямар байр суурьтай байна вэ?

-“Ёс зүйг яаж тодорхойлох юм бэ” гээд УИХ-ын гишүүд зөв ярьж байна лээ. Хэлэлцэх явцад олон асуудал яригдах байх. Миний хувьд сонгогдсон гишүүдийг эгүүлэн татдаг болбол төлбөрийн асуулууд гарна. Мөнгөтэй хүмүүс ёс зүйн асуудлаар өдөөн хатгалга хийж, янз бүр болно гээд Лодой гишүүн зөв яриад байна лээ шүү дээ. 

-Хуралдаа суудаггүй хүмүүсийг эгүүлж татах хууль гээд байгаа? 

-Татах л хэрэгтэй. Би бол тэрийг ойлгож байгаа. Үгүй тэгээд энэ олон, 126 гишүүн байна, бараг 80 хувь нь залуучууд байна. Та нар тэднээс л ярилцлагаа ав л даа. 

-“Бодь”-ийн гэрээг шалгах асуудал яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүгдийг нь шалгах хэрэгтэй. “Бодь”-ийн гэрээ байна уу, бүтээн байгуулалт байна уу, ер нь эргэлзээд байгаа бол бүгдийг нь шалга л гэж байгаа.

-Нууцад авах үед та Ерөнхийлөгч байсан?

-Ерөнхийлөгч аж ахуйн ажил хийдэггүй шүү дээ. 

-Нууцад авах үйл явц ер нь яг яаж өрнөсөн юм бэ. Нэг болохоор Г.Занданшатар дарга руу, нэг болохоор тань руу чиглээд ч байх шиг?

-Нууцын тухай асуудлыг ингээд ил ярих юм уу. Нууцад авсан асуудлыг ямар ч УИХ-н гишүүн цааш нь задруулахгүй гэж гарын үсэг зураад орж танилцах эрх нь байгаа шүү дээ. Улс орон байна, ААН байна, гэр бүлүүд байна, бүгд л нууцтай. 

-Тэгээд энийг нээлттэй болгох нь зөв юм уу?

-Нууцлах юмаа  нууцлах л хэрэгтэй шүү дээ, улс юм чинь.

-Нүүрсийг яагаад нууцлах ёстой гэж?

-Нүүрсийг хэн нууцалсан юм бэ.

-Нүүрсний гэрээнүүд, оффтейк гэрээнүүд, ер нь энэ нууцалдаг асуудлаас болж нэг, нэгнийгээ хардаж, жинхэнэ хулгайч нь хэн бэ гэцгээж байна шүү дээ?

-Үгүй тэгээд, Ухаахудаг байгаа цагт улс орон хэзээ ч сайжрахгүй шүү дээ. Ухаахудагийнхан л бүх сонгуулийг худалдаж авч байгаа биз дээ. 

-Таны зөвлөхөөр ажиллаж байсан Я.Санжмятав гэдэг хүн ИЗНН руу орсон байна лээ?

-Мэдэхгүй. Мятавтай уулзаагүй удаж байна. 

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх зорилготой гэх юм?

-Мятавтай уулзаагүй удаж байна аа. Юу гэж тийм юм байх вэ дээ. ИЗНН бол үеийн үед Ардчилсан намын саналыг хуваах зорилготой байгуулагдсан нам шүү дээ. Одоо тэрийгээ үргэлжлүүлээд л яваад байна. Би бол Я.Санжмятав арай тийм юм хийхгүй байлгүй дээ гэж бодож байна. 

-Намын генсекийн асуудал дээр юу хэлэх вэ. С.Баярцогт даргыг жинхлэх асуудал яригдаж байна шүү дээ? 

-Өнөөдрийн бидний энэ баялагтаа эзэн болж чаддаггүй байдлыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол энэ С.Баярцогт шүү дээ. Арай ийм хүнийг Ардчилсан нам генсекээрээ тавихгүй байлгүй дээ. Оюутолгойн гэрээг яриад байна л даа, би. 17 жилийн дараа ямар алдагдал хүлээв. 17 жилийн өмнө ярьж байсан яриа тэр хэвлэл мэдээллээр явж байна лээ шүү дээ. 

-Оюутолгойн гэрээг хийгээгүй бол өнөөдөр монголчууд яаж амьдрах байсан юм бэ?

-Биш ээ, гэрээг хийнэ. Гэхдээ Монголд ашигтайгаар л хийх ёстой гэж яриад байна шүү дээ. 

-Ямар нэгэн байдлаар тэр гэрээг хийсэн учраас өнөөдөр олон хүн цалин авч байгаа шүү дээ?

-Алдагдалтай хийсэн учраас өнөөдөр өдөрт 10 тэрбум төгрөгийн хүү төлөөд сууж байна шүү дээ бид нар. 

-Таныхаар яаж сайжруулах ёстой байсан юм бэ?

-Олон улсын гэрээ гэдэг чинь ямар байх ёстой юм бэ. Тэр үед хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо зээлийн гэрээ болчихсон. Яривал олон юм байна…

About Author