СБД 16-р сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцыг хүлээлгэн өглөө

557618694_1233977612102155_2064067715494936497_n

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16-р сургуульд шинэ зууны зорилтот чадваруудыг эзэмшүүлэх зорилготой ШИМТ (STEAM) хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцуудыг хүлээлгэн өгөөд байна. 

Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид ашигласнаар физик, хими, биологийн туршилтуудыг хийж онолын мэдлэгээ бататгах, робот угсарч, програмчлан ажиллуулах, тэдний алгоритмын сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. 

STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол бөгөөд асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хөтөлбөр юм.

About Author