Л.Мөнхбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд суусангүй

said-nar

Эх сурвалж:Eguur.mn

Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар өнөөдрийн /2025.10.01/ Засгийн газрын хуралдаанд суусангүй. Түүнийг чөлөөлөх албан ёсны захирамж одоогоор гараагүй байна.

Нөгөө талаар Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөснөөс бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг. Энэ дагуу бол шинээр томилогдох ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын бүрэн эрх хэрэгжиж эхлээгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 15.00 цагт мэдэгдэл хийчхээд үргэлжлүүлэн Ерөнхийлөгчид танилцуулсан. Харин УИХ-д танилцуулаагүй байгаа юм. Учир нь УИХ-ын чуулганы хуралдаан маргааш болно. Маргаашийн чуулганаар танилцуулах зарыг Засгийн газраас тараагаад байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан.

Энэ долоо хоног дуусахаас өмнө тангаргаа өргөж, ирэх долоо хоногт Засгийн газрын гишүүний ажилдаа орох ажээ.

About Author