CU сүлжээ дэлгүүрт унтаж буй үйлчлүүлэгчийн утсыг хулгайлсан этгээдийг олжээ

7e2bd8ce9074a9d75a2d2535515627a7

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний “Honor” маркийн гар утсыг сэжигтэй этгээд хулгайлж байгаа дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулснаар тухайн этгээдийг СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид олж тогтоосон ба алдагдсан утсыг олсон байна.

About Author