Волейболын Үндэсний дээд лиг 11 сарын 3-нд эхэлнэ

images - 2025-10-01T211620.377

Эх сурвалж:24tsag.mn

Монголын Волейболын Холбоо 2025-2026 оны “Үндэсний Дээд Лиг”-ийг зохион байгуулж, хамтран ажиллах “AVE” компанитай 3 дахь жилдээ албан ёсны гэрээг үзэглэлээ.

Мөн “Үндэсний Дээд Лиг”-т оролцох эрхээ баталгаажуулсан эрэгтэй 8, эмэгтэй 8 багийн эздэд “Батламж”-ийг МВХ-ны Ерөнхийлөгч Н.Амарзаяа гардуулан өгөв. Энэ удаагийн лигийн тэмцээн нь үзэгчдэдээ илүү ойртож хотын төвд “АСА арена”-д улирлын дийлэнх тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Мөн Үндэсний дээд лигээс гадна “Хөгжлийн Лиг”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр шинээр үүсгэн байгуулагдаж байгаа мэргэжлийн клубууд дээд лигт тоглохын тулд хоорондоо өрсөлдөж, чансаагаа тогтоож улмаар дээд лигт тоглох эрхээ авах юм. Үндэсний дээд лиг 11 дүгээр сарын 3-ны өдөр эхэлнэ.

2025-2026 оны “Үндэсний Дээд Лиг”-т өрсөлдөх эрхээ авсан 16 багтаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

ЭРЭГТЭЙ БАГИЙН НЭРС

1. С.Бямбацогт эзэнтэй “АЛТАЙН БАРС” клуб

2. Г.Чинзориг эзэнтэй “МИНТОНЕТТ ГОВЬ” клуб

3. Б.Баярбилэг эзэнтэй “ЭНЕРЖИ” клуб

4. Т.Жавхлан эзэнтэй “НАТУР БАКС” клуб

5. Г.Цэлмүүн эзэнтэй “МЕГАСТАР” клуб

6. Б.Түвшин эзэнтэй “ТӨВ МИГ” клуб

7. Б.Дөлгөөн эзэнтэй “SG HAWKS” клуб

8. Н.Баттулга эзэнтэй “ДАРХАН МОГУЛС” клуб

ЭМЭГТЭЙ БАГИЙН НЭРС

1. Ц.Амарсанаа эзэнтэй “ХӨВСГӨЛ ЭРЧИМ” клуб

2. Т.Алтаншагай эзэнтэй “ХОВД ИЖИЛ АЛТАЙ” клуб

3. Д.Тогтохсүрэн эзэнтэй “УУРХАЙЧИН” клуб

4. Х.Лхагвасүрэн эзэнтэй “ХИЛЧИН” клуб

5. Д.Алтанхүү эзэнтэй “ХАШХАН ӨВӨРХАНГАЙ” клуб

6. Ж.Наранбаатар эзэнтэй “HOBBY ACE” клуб

7. Н.Баттулга эзэнтэй “ДАРХАН МОГУЛС” клуб

8. Г.Чинзориг эзэнтэй “МИНТОНЕТТ ГОВЬ” клуб

About Author