Г.Лувсанжамц: Улс орныхоо төлөө шударгаар зүтгэж байгаа бол өөрт байгаа баримтаа шууд гаргаад ил ярих ёстой

images - 2025-10-02T234445.940

Эх сурвалж:Zuv.mn

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Ж.Чинбүрэн болон Д.Ганмаа гишүүний хооронд үүссэн асуудал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Тухайн үед юу болсон нарийн ширийнийг ярихаас илүү ёс зүй, зарчим ярих ёстой болов уу гэж бодож байнйа. Гишүүн байна уу сайд байна уу, олон сонгогдсон байна уу хамаагүй. Хүнтэй хүн шиг л харьцах ёстой.

Ж.Чинбүрэн сайдад зарчмын шаардлага тавихад зандарсан өгнө аястайгаар ярьж байгаа нь таалагдаагүй. Тиймээс сайдыг эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлээд явуулсан. Өөрөө дараа нь уучлалт гуйна гэж байсан. 

-Танай намд үүсээд байгаа асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хяналтын ерөнхий хороо түргэдсэн шийдвэр гаргасан юм болов уу гэж бодож байна. Миний хувьд хоёр зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. 

Б.Энхбаяр гишүүн магадгүй болзошгүй гэсэн байдлаар намын даргын сонгуулийн өмнө гарч ирж ярьж байгаа нь онцгүй байна. Бас хяналтын ерөнхий хороо хэн нь үнэн хэн нь худлаа ярьж байсныг харж байж шийдвэр гаргах байсан байх. 

Үнэхээр улс орныхоо төлөө шударгаар зүтгэж байгаа бол өөрт байгаа баримтаа шууд гаргаад ил ярих ёстой. Цаг хугацааг, баримтыг өөртөө ашигтай байдлаар ашиглаж байна гэсэн хардлага төрж эхэлж байна” гэлээ.

About Author