Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө

32ba3fd89e6cbc23b664b51d0cc88520

Эх сурвалж:Zuv.mn


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр,  “Уржигдар Ерөнхий сайд ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд намайг ХЗДХ-ийн сайдаар  томилж байгаагаа мэдэгдсэн. 

Би ажлаа хүлээж авсныхаа дараа дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ. 

Өчигдөр манай намын хяналтын хороо үүр шөнийн цагаар хуралдаж намайг намаас хассан талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж мэдлээ. Нэгдүгээрт энэхүү шийдвэрийг гаргасан бүтэц бүрэлдэхүүн хууль эрх зүйн чадамжгүй. 

Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө. Энэ өдрүүдэд их олон зүйл тодорхой болж байна. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг нь тодорхой болж байна. Өөрсдөө гарч ирж байна. Илчлэгдэж байна. 

Ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахаар хэн улайрч байна вэ гэдгийг энэ өдрүүд илчилж байна. Тиймээс би Г.Занданшатарын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэлээ.

About Author