М.Нарантуяа-Нара: Монголчууд УИХ-д томилоод гаргачихсан хулгайч нараа ажлаа хийхийг шаардах хэрэгтэй​

images - 2025-10-02T235632.570

Эх сурвалж:Zuv.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлж, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, “Иргэд энэ УИХ-д ямар гишүүд нь ямар сэтгэлтэй ажиллаж байгааг мэдэж авах хэрэгтэй. Ирцэндээ орчихсон юм чинь гарцгаая гээд АН-ынхан гарч байгаа юм. АН-ын дарга нь гишүүдээ дарамтлаад гарч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. 

Энэ хүмүүс хоорондоо улстөржиж болно. Гэхдээ Монголын ард түмний тулгамдсан асуудал, Монгол төрийн ажил зогсолтгүй явж байх ёстой. Өнөө мөдгүй төрөх дөхчхөөд бэлцийтлээ хавагнаад энд сууж байгаа хүн ч гэсэн байна. 

Энэ хуралд л суух гээгүй юм бол яах гэж өчнөөн олон тэрбум төгрөг зарлагадаж, уран яруу ярьж, үнэгний арьс нөмөрч гарч ирдэг юм бэ энэ хүмүүс. Энэ дотор үнэхээр улс орон, иргэд, нийгмийнхээ төлөө гэсэн маш цөөхөн сэтгэлтэй хүмүүс байна. Тэр хүмүүс энд үнэхээр хүчин мөхөсдөж байна. 

Монголчууд УИХ-д томилоод гаргачихсан хулгайч нараа ажлаа хийхийг шаардах хэрэгтэй. Яахаараа ингэж гуйлгаж, гувшуулдаг юм” гэлээ.

About Author