Х.Баасанжаргал: Улс төрд үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй
Эх сурвалж:Zuv.mn
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол төрийн үйл ажиллагаа ийм байддалтай гацаж болохгүй. Бид хууль зүйн байнгын хороон дээр холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, нэр бүхий иргэний нас барсантай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу. Хэрвээ хэргийг шалгаж байгаа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэдэг хүнийг холбогдуулж шалгаж байгаа юм уу гэдэг хоёр асуултыг нээлттэй асуумаар байна.
Би нүүрсний хэрэгтэй ямар нэгэн холбоогүй. Тиймээс ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй. Улс төрд үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй. Бүх зүйл улс төр биш шүү дээ” гэлээ.