УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уржигдар буюу нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ бичсэн байна. Харин энэ тухайгаа өнөөдөр өөрийн нүүр хуудастаа мэдээлжээ.
Ж.Мөнхбат гишүүн,
- Нэгт, ээжийнхээ эрүүл мэндийн асуудалд
- Хоёрт, сүүлийн хугацаанд түүнийг зохион байгуулалттай гүтгэж буй гэх асуудалд холбогдуулан, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтээ өгсөн байна.
Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ. Харин намрын чуулган завсарлаад буй. Хэрэв тэр гишүүн байхаа боливол Архангай аймгийг төлөөлөх нэг гишүүний суудал парламентад сул үлдэж, улмаар нөхөн сонгууль явуулах шаардлага үүсэх юм.
Үүнээс гадна, бүрэн эрхээсээ татгалзсанаар нэр холбогдсон зарим асуудлын хүрээнд хуулийн байгууллагад шалгуулах боломжтой болно. Нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд түүнийг яллагдагчаар татаад байгаа билээ.